2024 ОНЫ 05 САРЫН 04, БЯМБА ГАРИГ

Онцлох мэдээ

  • Онцлох

    ӨСВӨРИЙН ПАРЛАМЕНТ ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОГЧ ХҮҮХДҮҮД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД ОРЧНЫ ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ.

    Өсвөрийн парламент-2023 хөтөлбөрийн оролцогч хүүхдүүд “Эрүүл орчин-Эрүүл хүүхэд” нөлөөллийн аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудад цэвэр ус, ариун цэврийн хэрэглэгдэхүүн хүртээмжтэй, шаардлага хангаж байгааг үнэлэх зорилгоор Мандал, Эрдмийн далай цогцолбор сургууль, Цэгц билиг сургуулиудын орчинд үнэлгээ хийлээ. Үүнд: ✅Ундны ус ✅Ариун цэврийн өрөө ✅Гарын эрүүл ахуй Хамтран ажилласан: Дундговь аймгийн Эрүүл мэндийн газрын Орчны эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Ширчмаа-д талархал илэрхийлье. ДУНДГОВЬ АЙМГИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ГАЗАР

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох

    “НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ-2024” ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ АЛХАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Залуучуудын хөгжлийн төвтэй хамтран Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй жендерт суурилсан хүчирхийллийг эсэргүүцэх, тэдний эдийн засаг, сэтгэл санаа, бие махбод, бэлгийн эрх чөлөө хэрхэн зөрчигдөж буй, үүнийг таслан зогсооход нийгмийн ойлголт, хандлага, мэдлэгийг нэмэгдүүлж, эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх зорилгоор “Нэг тэрбумаараа тэмцье” эмэгтэйчүүдийн эрх чөлөөний алхалтыг зохион байгууллаа. Тус эрх чөлөөний алхалтад төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн 200 гаруй албан хаагч болон иргэд, сурагчдын төлөөлөл оролцож, үзэл бодол, үйл хөдлөлөөрөө нэгдлээ. ДУНДГОВЬ АЙМГИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ГАЗАР

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох

    “НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД” АЙМГИЙН ХҮҮХДИЙН ХIII ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

    Хүүхдийн нийгэмд оролцох оролцоог нэмэгдүүлэх, өөрт хамаарах асуудлаар шийдвэр гаргах, үнэлэлт өгөхөд оролцож, хүүхдийн санал, санаачилгыг дэмжиж, оролцоонд тулгуурлан аймгийн хүүхдийн зөвлөлийг шинэчлэн байгуулан, салбар хуралдаанаас гарсан шийдвэрийг хүүхдийн өмнө үүрэг хүлээгч нарт гардуулан өгөх зорилгоор “Нэгдүгээрт хүүхэд” аймгийн хүүхдийн 13-р чуулганыг Мандалговь хотноо 2022 оны 11 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Нийт 11 сумын 15 ерөнхий боловсролын сургуулийн 130 гаруй төлөөлөгч хүүхдүүд, сургуулийн нийгмийн ажилтнууд, хүүхдийн элч нар оролцож байна.

    Дэлгэрэнгүй »

Мэдээ мэдээлэл

Архины хэрэглээнээс урьдчилан сэргийлэх, архи согтууруулах ундаанаас татгалзах иргэдийн тоог нэмэгдүүлэх, архины хэрэглээнээс татгалзахыг уриалах, Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.20.7-д заасныг сошиал орчин, нийгэмд хүүхдүүдээр дамжуулан сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх эцэг эх, асран хамгаалагч нарт мэдээлэл өгч эергээр нөлөөлөх зорилгоор Дундговь аймгийн Хүүхдийн зөвлөлтэй хамтран “Архи үгүй амьдрал - Аз жаргал” нөлөөллийн аяны хүрээнд зохион байгуулагдсан гар зургийн уралдаанд нийт 20 хүүхэд материалаа ирүүлснээс дараах хүүхдүүд байр эзэллээ. 
Үүнд: 
1-р байр Эрдмийн далай цогцолбор сургуулийн 5б ангийн сурагч З.Номин 
2-р байр Эрдмийн далай цогцолбор сургуулийн 5б ангийн сурагч Анужин 
3-р байр Эрдмийн далай цогцолбор сургуулийн 2а ангийн сурагч М.Есүйжин 
Амжилттай оролцсон бүх хүүхдүүддээ баяр хүргэе. Хамтран ажилласан Дундговь аймгийн хүүхдийн зөвлөлийн сурагчдадаа талархал илэрхийлье.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ГАЗАР
2024/04/11
Архины хэрэглээнээс урьдчилан сэргийлэх, архи согтууруулах ундаанаас татгалзах иргэдийн тоог нэмэгдүүлэх, архины хэрэглээнээс татгалзахыг уриалах, Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.20.7-д заасныг сошиал орчин, нийгэмд хүүхдүүдээр дамжуулан сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх эцэг эх, асран хамгаалагч нарт мэдээлэл өгч эергээр нөлөөлөх зорилгоор Дундговь аймгийн Хүүхдийн зөвлөлтэй хамтран “Архи үгүй амьдрал - Аз жаргал” нөлөөллийн аяны хүрээнд зохион байгуулагдсан “Эсээ бичлэг”-ийн уралдаанд нийт 16 хүүхэд материалаа ирүүлснээс дараах хүүхдүүд байр эзэллээ. 
Үүнд: 
1-р байр Луус сумын 9а ангийн сурагч М.Энххүслэн
2-р байр Говийн ирээдүй цогцолбор сургуулийн 11а ангийн сурагч А.Ууганбаяр
3-р байр Цэгц билиг сургуулийн 11б ангийн сурагч Д.Отгонсүрэн
Амжилттай оролцсон бүх хүүхдүүддээ баяр хүргэе. 
Хамтран ажилласан: Дундговь аймгийн хүүхдийн зөвлөлийн сурагчдадаа талархал илэрхийлье.
ДУНДГОВЬ АЙМГИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ГАЗАР
2024/04/11
Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, цахим орчинд хүүхдийг үе тэнгийн дээрэлхэл, дарамт, гадуурхалт, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах тэднийг зөв хүн болгон төлөвшүүлэхэд уриалах, сурталчлан таниулах, иргэд, олон нийтийг татан оролцуулах, нийгмийг соён гэгээрүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан нөхцөлийг арилгах зорилгоор 2024 оны 04 дүгээр сарын 09-ны өдрөөс 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, Дундговь аймгийн Цагдаагийн газартай хамтран зохион байгуулж байна.
#Дээрэлхэл_Дэлгэрэх_Ёсгүй

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫН ГАЗАР
2024/04/11
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.1.4, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, Хүүхдийн тоглоомын талбайд тавигдах ерөнхий шаардлага MNS6751:2019 стандартын хэрэгжилтийг хангуулах, Дундговь аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгаалал”-ыг дэмжих жилийн ажлын төлөвлөгөөний 5.8 дахь заалт болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг шалгаж, үнэлгээ дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авах арга хэмжээний саналыг холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэх зорилгоор Дундговь аймгийн 15 сумын нутаг дэвсгэрт байрлах нийтийн эзэмшлийн хүүхдийн тоглоомын талбайд энэ сарын 8-аас 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
Дээрх ажлын хүрээнд Дундговь аймгийн Цагдаагийн газар, Сайнцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Хот тохижуулах газартай хамтран Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт байрлаж буй 17 нийтийн эзэмшлийн хүүхдийн тоглоомын талбайд хяналт шалгалтыг хийж, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах талаар санал, солилцож шийдвэрлэх асуудлыг хэлэлцэв.
Хяналт шалгалтаар:
1. Хүүхдийн тоглоомын талбай тоглоом эвдрэл ихтэй
2. Зориулалтын зөөлөн дэвсгэрүүд хууларсан
3. Хашаа хайсыг нураасан
4. Ашиглалтаас гарсан хуучин тоглоомуудыг хурааж аваагүй
5. Цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал хийгдээгүй
6. Хүүхдийн тоглоомын талбайн гулсуур эргэдэг тоглоомны суудал зэргийг салгаж авсан буюу алга болсон.
7. Хүүхдийн тоглоомын талбайн орчимд хог хаягдалт ихтэй, хогийн савнуудыг архи пивоны шилээр дүүргэсэн байдалтай байв.
8. Гэрэлтүүлэг муу, камержуулалтгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч байна.
Иймд иргэд, олон нийт, хүүхдүүдэд та бүхэн нийтийн эзэмшлийн хүүхдийн тоглоомын талбайгаар үйлчлүүлэхдээ:
- Соёлтой боловсон үйлчлүүлэх
- Ариг гамтай хандах
- Хүүхдийн тоглоомын талбайн тоглоомуудыг бүрэн бүтэн байлгах
- Хүүхдийн тоглоомын талбайн ойр орчимд архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
- Нийтийн эзэмшлийн зориулалттай зүйлийг эвдэж сүйтгэхийг харсан тохиолдолд дээрх зүйлийг хийж болохгүй талаар нэг нэгэндээ зөвлөгөө өгч, шаардлага тавихыг уриалж байна.
Хэрэв та тус уриалгыг дэмжихийг хүсвэл өөрийн нүүр хуудаснаа #Хийснийг_хүндэлж #Тоглоомын талбайгаа хайрлая хаштаг хийж шэйрлэн олон нийтэд түгээхийг хүсье.

ХҮҮХЭД ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫН ДЭМЖИХ ЖИЛ, ДУНДГОВЬ АЙМГИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ГАЗАР, ДУНДГОВЬ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР, САЙНЦАГААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, САЙНЦАГААН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, "МАНДАЛЫН ГЭГЭЭ" ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАР
2024/04/10
“Архив бичиг хэргийн ажилтан” ажилд авна.
Сонирхсон хүмүүсийн өргөдлийг Дундговь аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 2 давхарт 207 тоотод хүлээж авна. 
Хугацаа: 2024.04.08-ны өдөр 
ДУНДГОВЬ АЙМГИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ГАЗАР
2024/04/08
Аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн "Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгаалал"-ын жил болгон зарлах тухай 01 дүгээр захирамж, Аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Аян зохион байгуулах тухай” А/99 дүгээр захирамжийн дагуу Архины хэрэглээнээс урьдчилан сэргийлэх, архи согтууруулах ундаанаас татгалзах иргэдийн тоог нэмэгдүүлэх, архины хэрэглээнээс татгалзахыг уриалах, Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.20.7-д (Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно) заасныг сошиал орчин, нийгэмд хүүхдүүдээр дамжуулан сурталчилан таниулах, түгээн дэлгэрүүлэх эцэг эх, асран хамгаалагч нарт мэдээлэл өгч эерэгээр нөлөөлөх зорилгоор "Архи үгүй амьдрал-Аз жаргал" нөлөөллийн аяныг зохион байгуулж байна. Эцэг эх, асран хамгаалагч, хүүхэд багачууд та бүхнийг аянд идэвхтэй оролцохыг уриалж байна. 

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ГАЗАР.
2024/04/05

Зөвлөмж зөвлөгөө

https://www.facebook.com/profile.php?id=100054316969971
2023/06/09

Агентлагын мэдээ

2024/01/23
2024/01/23
2024/01/22
2024/01/18
2024/01/18
2024/01/18
2024/01/15
Асрамж, халамжийн хувилбарт үйлчилгээнд холбон зуучлах, хяналт тавих журамд санал авч байна
2024/01/15

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

САНАЛ ХҮСЭЛТ

САЙТЫН ХАНДАЛТ

Хугацаа Хандалтын тоо
ӨНӨӨДӨР 38
ЭНЭ 7 ХОНОГ 204
ЭНЭ САР 136
НИЙТ 9430

Холбоо барих

Хаяг:
Монгол улс, Дундговь аймаг, Сайнцагаан сум 7-р баг, С.Буяннэмэхийн гудамж 2-208 байр

Холбоо барих:
Утас:
Цахим шуудан: dundgobi@fcy.gov.mn

Хүүхдийн тусламжийн утас:
Утас: +976-108

© 2023 он. Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.